bih.button.backtotop.text

UROLIFT нь түрүү булчирхайн томролттой холбоотой өвчлөлийг эмчлэх бага зүсэлт бүхий эмчилгээний шинэ шийдэл юм

Түрүү булчирхайн томролт нь 60-аас дээш насны эрчүүдийн тал хувь, 70-аас дээш насны эрчүүдийн 80%-д тохиолддог. 
Уг асуудал нь өвчтөнд ойр ойрхон шээх, давсаг сулрах, шээс тасалдах, зарим тохиолдолд шээс хаагдах зэрэг хүндрэл үүсгэдэг. 
Дээрхи шинж тэмдгүүд нь өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Түрүү булчирхайн томролтыг эмчлэх олон арга байдаг.
2013 оноос АНУ-ын (FDA)-с зөвшөөрөгдсөн UROLIFT эмчилгээ нь түрүү булчирхайн томролтыг эмчлэх стандарт эмчилгээний нэг юм. UROLIFT нь  2024.02.05-наас Тайландын FDA-с зөвшөөрөгдсөн юм.


UROLIFT гэж юу вэ?

UROLIFT нь томорсон түрүү булчирхайнаас үүдэлтэйгээр дарагдсан шээсний сүвийг тэлэх хамгийн эрсдэл багатай эмчилгээ юм.
Уг процедурын өмнө өвчтөнд бага зэргийн өвчин намдаагч хийнэ. 
Дараа нь түрүү булчирхай руу нэвтрэх төхөөрөмжийг шээсний сүвээр оруулна.
Үүний дараа хэмжээ, өвчний хүндрэлээс хамааран эмнэлгийн зориулалттай зэвэрдэггүй ган болон дээд зэргийн уян хатан нитинолоор хийсэн 4-6 ширхэг жижиг суулгацуудыг оруулан, томорсон түрүү булчирхайн эдийг шээсний замаас холдуулан өргөж, барих зорилгоор байрлуулснаар шээсний сүвийг байнгын нээлттэй болгодог.
Уг процедурын явцад ямар ч эрхтнийг зүсэх, цоолох шаардлагагүй бөгөөд ердөө 30 минутаас нэг цаг хүртэл үргэлжилнэ.
 

UROLIFT хэнд тохиромжтой вэ?

  • 100 граммаас ихгүй хэмжээтэй дунд зэргийн болон том түрүү булчирхайтай хүмүүс.
  • Шээж чаддаг хэвээр байгаа эсвэл 350 сс-ээс бага хэмжээний шээсний дараах үлдэгдэлтэй хүмүүс
  • Томоохон мэс засал хийлгэхэд хүндрэл гарах эрсдэлтэй өндөр настай эсвэл эрүүл мэнд тааруу хүмүүс
  • Бэлгийн сулралын асуудлаас зайлсхийхийг хүсэж буй хүмүүс
 

 UROLIFT эмчилгээ ямар давуу талтай вэ?

  • Шээс ялгаруулах асуудлыг хурдан шийдэж, мэс заслын дараа шууд үр дүнгээ өгнө
  • Мэс заслын дараа шээсний катетер тавих шаардлагагүй
  • Хамгийн бага эрсдэлтэй
  • Зөвхөн бага зэргийн өвчин намдаагч эсвэл нугасны мэдээ алдуулалт шаардлагатай; бүрэн мэдээ алдуулалт хийх шаардлагагүй
  • Бэлгийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй
  • Эмнэлэгт хэвтэх шаардлагагүй
  • Мэс заслын хүндрэл гарах эрсдэл өндөртэй өвчтөнд хийх боломжтой эмчилгээ
 

UROLIFT  эмчилгээнд хэрхэн бэлдэх тухай

  • Тогтмол ууж буй эм, витамин, ургамлын гаралтай нэмэлтүүд, мөн суурь өвчин, эмийн харшлын түүхийнхээ талаар эмчдээ урьдчилан мэдэгдээрэй.
  • Процедурын өмнө 8 цагийн турш хоол, унд хэрэглэхгүй
  • Эмнэлэгт хагалгаанд орохоос 1-ээс доошгүй цагийн өмнө гэр бүлийн хүн, найзынхаа хамт ирэх
 

UROLIFT эмчилгээний дараах хувийн арчилгаа

Процедурын дараах 2-3 хоногийн дотор зөвхөн хөнгөн хялбар үйл хөдөлгөөн хийгээрэй.
Үүний дараагаас та өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болох хэдий ч 1-2 долоо хоногийн турш хүнд дасгал, спортоос зайлсхийгээрэй.



UROLIFT эмчилгээ ямар эрсдэлтэй вэ?

Эрсдэл бага бөгөөд аливаа сөрөг нөлөө нь хөнгөн хэлбэртэй байдаг. Жишээлбэл:
  • Цустай шээх
  • Ойр ойрхон шээх
  • Шээсний замын халдвар
  • Ховор тохиолдох хэдий ч суулгац шилжиж хөдөлж болзошгүй

Урологийн төв Бумрунград эмнэлэг нь түрүү булчирхайн томролыг эмчлэхэд UROLIFT технологийг Тайландад анх удаа оруулан ашиглаж байна.
Манайд Америкийн Нэгдсэн Улсад түрүү булчирхайн томролтой өвчтөнүүдийг эмчлэхэд UROLIFT хэрэглэж байсан туршлагатай урологич эмч нар ажилладаг тул үр дүнтэй эмчилгээг өвчтөнүүдэд амладаг.


Доктор Атип Чацудтипонг



 
For more information please contact:

Last modify: May 23, 2024

Related Packages

Related Health Blogs