"Найдвар; Эхнэр маань хагалгаагаа давж гарч чадна. Энэ үг намайг хамгийн их тайвшруулдаг. Бид эерэг зүйлд итгэж найдаж байгаа " Эдгээр үгс бол хайртай эхнэр нь хөхний хорт хавдарын эсрэг тэмцэлээ эхлэх үед НҮБ-ын дипломатч Сэмер Шармагийн хэлсэн үгс юм.
Сэмер Шарма бол Энэтхэг улсаас томилогдсон НҮБ-ын дипломатч бөгөөд сүүлийн 12 жилийн турш эхнэр Рену болон 15 настай хүүгийн хамтаар Тайланд улсад амьдарч байгаа нэгэн. Тайланд дахь тэдний амьдралд гэнэтийн зүйл тохиолдох хүртэл аз жаргалтай л үргэлжилж байсан юм.
"Миний хар дарсан зүүд гурван жилийн өмнө, эхнэр маань цээжиндээ жижиг, зовиуртай зангирал мэдрэх үед эхэлсэн юм. Бид Бумрунград эмнэлэгт шинжилгээ хийлгэхээр шийдсэн бөгөөд хөхөнд нь 5.8 см хэмжээтэй хавдар байсныг олж мэдсэн. Хамгийн харамсалтай нь тухайн хавдар хортой байсан "гэж Сэмер Шарма гамшигт мэдээ хүлээн авсан тэр мөчийнхөө талаар ярьсан юм.
"Түүнийг оношлогдох үед би Тайландад байгаагүй. Гадаад руу явсан ажлын айлчлал маань дуусмагц би түүний эмчилгээтэй танилцахаар яаран ирсэн " гэж Сэмер эмчилгээний явцын талаар дэлгэрэнгүй өгүүлэв. "Эхний шатанд хурд маш чухал, түүнийг аль болох хурдан хагалгаанд оруулах хэрэгтэй байсан. Эмч нар эхнэрийн маань зүүн хөхийг бүтнээр нь авах шаардлагатай болсон. Үүний дараа тэдний санал болгосон эмчилгээ нь цацраг туяаны эмчилгээ байсан бөгөөд нийт 12 удаа хийгдэнэ гэсэн.
Эмчилгээ үр дүнтэй сайн болж байсан ч бага зэргийн сөрөг нөлөө ч бас гарч байв. Гэсэн хэдий ч гэр бүлийн итгэл найдвар, сэтгэлийн дэмийн тусламжтайгаар бүх саад бэрхшээлийг давж гарч чадсан юм. Дараа нь эмчилгээний эцсийн шат ирэв; ойролцоогоор нэг жил (6-9 цикл) хийх шаардлагатай химийн эмчилгээ. "Хими эмчилгээ бол хамгийн хэцүү хэсэг байсан. Эхнэр маань маш эмзэг болж байсан, ялангуяа бие нь эмчилгээнд ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байх үед бид яаралтай тусламж руу яаравчлан очдог байлаа. Тэр үед эмч, сувилагч нарын тусламж, үйлчилгээ дэмжлэгийг хангалттай сайн авч байсан. Эцэст нь эхнэр маань хөхний хорт хавдараас ангид болж эдгэсэн гэсэн сайхан мэдээг бид хүлээн авсан. Би бүгдэд нь үнэхээр их талархаж байлаа. ” хэмээн Самер инээмсэглэв.
Бид ой дотроосоо гараагүй л байлаа
"Бүх зүйл хэвийн болж, бидний аз жаргалтай гэр бүлийн амьдрал үргэлжилж байв. Гэтэл жилийн дараа, би тухайн үед Тонгад ажиллаж байсан, хамгийн аймшигтай мэдээг дахин олж мэдсэн. Ренугийн цээж нь маш ихээр өвдөж, амьсгалахад маш хэцүү байсан тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Миний хувьд Тонга дахь ажилаа нэн даруй цуцлаад түүний байгаа эмнэлэгт аль болох хурдан очих хэрэгтэй байсан "гэж Сэмер хар дарсан зүүдээ эргэн дурссан юм.
"Тэр болтол би эхнэр маань хөхний хорт хавдраас бүрэн ангижирсан гэдэгт бат итгэлтэй байсан. Хувь тавилан биднээр тоглоод байх шиг санагдсан, учир нь хорт хавдар эхнэрийг минь дөнгөж эрүүл болж эхэлж байхад дахиж гарч ирсэн. Харин энэ удаад уушиг руу тархсан байв. Энэ нь түүнд маш хүнд цохилт болсон. ” гэж Сэмер хэлээд дөнгөж хүнд хэцүү цохилттой тулгарсан боловч тэсэхийг хүсч буй царай гаргав.
"Бид өндөр ур чадвартай онкологич доктор Сутида Суванвечотой уулзсан. Түүгээр ч зогсохгүй тэр их сайхан сэтгэлтэй хүн, эмч маань бидэнд хорт хавдар бол эмчлэхэд хэцүү үхэлд хүргэх өвчин биш гэдгийг ойлгуулж, бидний бодол санааг өөрчилхөд маш их тусалсан юм.”
Химийн курс эмчилгээ амаргүй даваа байсан. Эмч нар эмчилгээний горимыг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байсан ч Ренугийн гэр бүл болон түүнийг асарч байсан Хорайзон хавдрын төвийн баг хамт олон биеийг нь сайжирна гэсэн найдвараа алдаж байгаагүй юм.
" Эмчилгээ эхэлсний дараагийн хоёр долоо хоног түүний хувьд их хэцүү үе байсан. Бид гарч ирсэн хүндрэлийн шалтгааныг яг нарийн тодорхойлох боломжгүй байсан тул түүний биеийн байдлыг байнга хянаж байх шаардлагатай болсон. Тэр байнга огиж бөөлжиж, нуруундаа маш их даралт өвдөлт мэдэрч, их зовж шаналж байсан. Энэ нь надад бас их хүнд туссан” тийм ч учраас төд удалгүй Сутида эмч мэс засал хийхээр шийдсэн.
Мэс засал хүлээж, мэс заслын өмнөх нарийвчилсан шинжилгээ хийлгэж байх үед түүний биеийн байдал эрс өөрчлөгдөв. "Түүнийг сайн мэргэжилтнүүдийн гарт байгаа гэдэгт би бат итгэлтэй байсан. Эмч нараас эхлээд эм зүйч хүртэл бүхий л багийнханд талархахаас өөр аргагүй. Зарим тохиолдолд би өөрөө маш их бухимдаж, эм ууж тайвшрах ч үеүүд байсан. Гэхдээ би хүн бүрээс хамгийн сайн зөвлөгөөг авч урам зориг, эрч хүчтэй болдог байсан " гэж Сэмер хэлсэн юм. Ингээд шинжилгээний хариу нь гарч эхнэрийх нь мэс заслыг цуцлах шаардлагатай болов, учир нь түүний биеийн байдал маш суларсан тул хагалгаа амжилттай болох магадлал ердөө 10 хувь л байсан юм.
“ Сутида эмч надтай илэн далангүй ярьсан. Бие нь ийм хэмжээний сул байгаа хүнд хийсэн хагалгаа амжилттай болж байсан тохиолдол хэзээ ч харж байгаагүй гэсэн. Эхнэр маань хагалгаанд амьд үлдэх боломж нь хэт бага байсан тул тэр мэс засал хийлгэхгүй байхыг бидэнд зөвлөсөн.”
Сэтгэл дундуур байдлыг давж илүү хүчтэй байгаарай
"Рену бол миний хувьд бүх зүйл минь. Юу ч болсон хамаагүй би түүний хамгийн сүүлийн секунд хүртэл хажууд нь байх болно. Би түүнд бие, сэтгэл санаа гээд бүх талаар туслах болно. Эмч нар ч мөн бидний сэтгэл санааг өргөх, тайвшруулах тал дээр их тусалсан. Тэд бидэнд бясалгал хийхийг зааж, бүх төрлийн үнэ цэнэтэй зөвлөмжийг харамгүй өгч байсан. Хүү маань хичээлдээ явж байгаа ч гэсэн ээжийгээ эдгээхэд туслах олон арга замыг олж мэдсэн. Бид гэрлээд бүхэл бүтэн 25 жилийг үдсэн, тэгхээр юу юунаас ч илүү хүчтэйгээр энэ хавдартай холбоотой 25 сарыг даван туулж чадна гэж би харж байна”
Бусдад урам өгөх үг
“ Эмнэлэгийн хаалга бидэнд үргэлж нээлттэй байдаг гэдгийг бүгд санах ёстой, зөвхөн өвчтөнд төдийгүй тэднийг асран хамгаалж буй сахиурт хүртэл тэд гараа сунгадаг. Сайн эмнэлэг хэзээ ч өөрийнхөө өвчтөнг ганцаараа зовж шаналахыг зөвшөөрөхгүй. Бидний дэргэд үргэлж туслаж дэмжих хүмүүс байдаг бөгөөд итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй гэдгийг санах ёстой юм.
Хорайзон хавдрын төв энэ тал дээр маш сайн ажилладаг; бидний хувьд, тэд өвчтөн болон гэр бүлийнхнийг хоёуланг нь тайвшруулж, эдгээж чаддаг. Гэхдээ энэ нь гэр бүл болон эмнэлгийн ажилтнууд хамтран нэг баг болж ажиллах тохиолдолд л биеэллээ олно. Битгий бууж өгөөрэй. Тэмцсээр байгаарай! Эмч нар та бүхний төлөө бүхнээ зориулж байна гэдэгт бат итгээрэй. Урагшлах зам нь амаргүй ч хэрэв бид бие биедээ итгэвэл ялалт биднийх байх болно, ” хэмээн Сэмер итгэлтэйгээр хэлсэн юм.
For more information please contact:
Last modify: February 11, 2021