Ходоодны хэвийн салст бүрхэвч нь нарийн гэдэснийхтэй төстэй болж хувирах үед ходоодны метаплази (ХГМ) үүсдэг. Энэхүү нөхцөл нь ходоодны хорт хавдрын эхний шинж тэмдэг боловч ХГМ-тэй хүн бүрт хорт хавдар үүсээд байдаггүй. Энэхүү гарын авлага нь ХГМ-ийн шинж чанар, ангилал, шалтгаан, оношлогоо, менежментийн стратеги зэрэг таны мэдэх шаардлагатай бүх зүйлийн тайлбарыг өгөх болно.
ХГМ гэж юу вэ?
ХГМ нь ходоодны ердийн салст бүрхэвч нь нарийн гэдэс дотор байдагтай төстэй эсүүдээр солигдох явдал юм. Уг асуудал нь ходоодонд нөлөөлсөн хэмжээ болон тодорхой эсүүдийн хамаарлаас шалтгаалж өөр өөр байдаг.
Хэн эрсдэлд орох вэ?
ХГМ үүсэх магадлал нь тухайн хүний амьдарч буй газарзүйн байршил, нас, тамхи татах зуршил, ходоодонд Хелико бактерийн халдвар байгаа эсэх зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Эдгээр хүчин зүйлүүд нь нийлж ходоодны хорт хавдар болж хувирах эрсдэлийг нэмдэг.
ХГМ-ийн шинж тэмдэг
ХГМ нь ихэвчлэн тодорхой шинж тэмдэг үүсгэдэггүй. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд шууд бус шинж тэмдэг болох гэдэс дүүрэх, гэдэс өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Эрсдэлт хүчин зүйл
Хэдийгээр ХГМ нь ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг боловч ходоодны хорт хавдар ховор тохиолддог бүс нутагт энэ эрсдэл харьцангуй бага хэвээр байна. Гэсэн хэдий ч өргөн хүрээтэй ХГМ эсвэл ходоодны хорт хавдрын гэр бүлийн түүх нь энэ эрсдлийг ихээхэн нэмэгдүүлдэг.
ХГМ-г оношлох
ХГМ нь ихэвчлэн ходоодны дурангийн шинжилгээгээр илэрдэг бөгөөд энэ нь эмч нарт камер ашиглан ходоодны дотор талыг харах боломжийг олгодог. Энэ шинжилгээгээр ХГМ байгаа эсэхийг баталгаажуулахын тулд биопси авч болно.
ХГМ -ыг зохицуулах
Ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд тамхи татахаа болих, архины хэрэглээг багасгах, Хелико бактерийн халдварыг эмчлэх зэрэг хэд хэдэн идэвхтэй арга хэмжээг авах шаардлагатай байдаг. Цаашлаад тухайн эмгэгийн үйл явцыг хянахын тулд дурангийн шинжилгээг эмчийн хяналтан дор тогтмол хийхийг зөвлөж байна.
Дүгнэлт
ХГМ нь ходоодны хорт хавдарт хүргэж болзошгүй ходоодны хана, салст бүрхэвчийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Ихэвчлэн илт шинж тэмдэг үзүүлдэггүй учир эрт илрүүлэгт хамрагдаснаар хорт хавдрын эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Гарч болзошгүй эрсдлийг урьдчилан мэдэж,тогтмол эмчийн үзлэгт хамрагдсанаар та эрүүл мэндээ хамгаална гэсэн үг юм.
Тоссапол Кердсиричайрат, АУД
Анагаах Ухааны Клиникийн Дэд Профессор
Дэвшилтэт/Бариатр дурангийн шинжилгээ, Хоол Боловсруулах Эрхтэн Судлалын Төв
Бумрунград Олон Улсын Эмнэлэг
For more information please contact:
Last modify: October 30, 2024