bih.button.backtotop.text

Робот болон Туяа эмчилгээ: түрүү булчирхайн хорт хавдарын хагалгааг хэрхэн орчин үеийн дэвшилтэт технологоор эмчилж болох тухай

Да Винчи мэс засалч буюу Да Винчи роботийн тусламжтай хийгдэж буй түрүү булчирхайн хагалгааг орчин үед хамгийн бага зүсэлттэй хагалгаа гэж тооцож байна. Өндөр нягтралтай камерийн тусламжтайгаар зөв байршилд амжилттай хагалгаа хийх боломжийг эмчид олгож өгдөг. Эмчийг хагалгаагаа амжилттай,  үр дүнтэй хийхэд нь робот туслах болно.  Тэрээр гарын болон бугуйн хөдөлгөөнийг нь яг адилхан дууриаж чаддагаараа онцлогтой. Бас нэг чухал эмчилгээний арга барил болох туяа эмчилгээг биеийн гаднаас бус шууд хавдарын голомт дээр маш жижиг гуурсан хоолойгоор хийнэ. Хорт хавдарын биетэд өндөр тунгаар туяа эмчилгээг шууд тусгаж хийснээр эргэн тойроны эрүүл эд эрхтэнд учруулж болох туяаны сөрөг нөлөөллийг багасгаж байгаа юм.
 
Түрүү булчирхай нь эрэгтэй хүний хувьд маш чухал эрхтэний нэг юм. Хамгийн сонирхолтой нь уг эрхтэн, эрэгтэй хүн эрийн цээнд хүрсэн хойно нь ч гэсэн томорсоор л байх боломжтой байдаг. Хэтэрхий томорсон тохиолдолд уг эрхтэнээс болж асуудал үүсэх магадалтай. Хэвийн хэмжээний томролтын үед (хоргүй түрүү булчирхайн эдийн өсөлт) хэт ихээр, ойр ойрхон шээс хүрэх эсвэл хүндүүрлэж өвдөх шинж тэмдэгүүд нь магадгүй бага зэрэг төвөгтэй санагдаж болох юм. Гэхдээ түрүү булчирхайн хорт хавдар нь эрчүүдэд нилээд түгээмэл тохиолддогоос болоод илүү ноцтой асуудал үүсгэдэг. Судалгаанаас үзэхэд түрүү булчирхайн хорт хавдар хожуу үед илрэх нь түгээмэл бөгөөд үүнээс үүдээд эмчилэгдэх явц илүү хүндрэлтэй болно.
 
Хавдарыг эрт оношилсоноор амжилттай эмчлэгдэх магадлал төдийн чинээгээр өсдөг. АНУ-ын Хавдартай Тэмцэх Нийгэмлэгээс эрчүүдэд тодорхой насанд хүрсэн хойноо цусны шинжилгээ хийлгэж түрүү булчирхайн хавдарын маркераа (PSA) жил бүр тогтмол шалгуулж байхыг санал болгосон байна. Бумрунград Олон Улсын эмнэлэгийн эмч Чаруспон Диссаранан -аас PSA буюу түрүү булчирхайн хавдарын маркерийн талаар болон эмчилгээний талаар асууж тодрууллаа.

PSA буюу хавдарын маркераа шалгуулах мөн шинжилгээний хариу нь хэр чухал вэ?
Эмч Чаруспон: шинжилгээ болон хариун дээрээс үндэслэн протейн -ийг нь шалгаж түрүү булчирхайн хавдар байгаа эсэхийг мэдэх боломжтой. Түрүү булчирхайн хавдар эхэн үеийн шатандаа ямар нэгэн зовиур шинж тэмдэг өгдөггүй ч хавдарын маркер болох үзүүлэлт нь өссөөр байдаг. Түрүү булчирхайг нээлттэй, хагалгааны бус аргаар хэмжиж мэдсэнээр хавдараас урьдчилан сэргийлэх боломжыг бидэнд олгодог. Гэсэн хэдий ч дан ганц хавдарын маркераар хорт хавдар үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй юм.

 
1.png

Хэдий хэр хугацаанд эрэгтэй хүн хавдарын маркераа шалгуулах шаардлагатай вэ?
 
Эмч Чаруспон: 50 аас дээш насандаа жилд нэг удаа шалгуулахыг эмч нар зөвлөдөг. Хэрэв шинжилгээний хариу хэвийн биш гарвал түрүү булчирхай томорсон эсэх, түүнд өөрчлөлт орж байгаа эсэхийг ажиглаж хянах зорилогоор 6 сар тутамд шинжилгээ хийлгэхийг эмч нар зөвлөнө.
Хэрэв хавдарын маркер өндөр гарвал би юу хийх хэрэгтэй вэ?
Эмч Чаруспон: Шинжилгээний хариу 2 цагийн дотор гэхэд бэлэн болсон байдаг.  Хавдарын маркер өндөр гарсан тохиолдолд би магадгүй МRI хийлгэхийг санал болгоно, ингэснээр түрүү булчирхайн эргэн тойронг нарийн ажиглаж харах боломжтой болно. Хэрэв шинжилгээний хариу хэвийн бус байгаа нь батлагдвал MRI ультра-саунд  буюу эхо –ний тусламжтайгаар эдийн шинжилгээг авна, энэхүү хариун дээрээс үндэслээд хавдрын эсийг тодорхойлох боломжтой.
 
Шинжилгээгээ авч, тайлбарлаж дууссаны дараа эмчилгээг хэрхэн хийх талаар тайлбарлаж эхлэх болно. Эмчилгээний сонголтуудаас болон хавдарын үе шатаас шалтгаалан ихэнхдээ туяа, химийн болон дааврын эмчилгээг хийдэг. Гэхдээ түрүү булчирхайг хагалгааны тусламжтайгаар авах нь хорт хавдарын үеийн хамгийн үр дүнтэй арга гэж тооцодог. Дурангийн тусламжтай хийх хагалгаа нь хамгийн шилдэг арга юм. Уг хагалгааг нарийн урт гуурсан хоолойгоор дамжуулан маш жижигхэн камераар хийх ба дэлгэцэн дээр үйл явцыг шууд хянах боломжтой. Ийм төрлийн хагалгааны дараа өвчтөн эмлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлэх шаардлагатай.
 
Роботын тусламжтай Да Винчи Мэс Засалч нь одоогоор орчин үеийн шинэлэг үр дүнтэй хагалгаа хэмээн тооцогдож байна. 3D дүрслэлийн тусламтай хийгдэсэн хагалгааны үр дүн нь нээлттэй болон энгийн дурангийн хагалгаанаас илүү өндөр үр дүнтэй байдгийг олон хүнийг түрүү булчирхайн хорт хавдараас ангижруулсан арвин туршлагатай Бумрунград Олон Улсын эмнэлэгийн Уролог хагалгааны эмч Теерапон Амор-весукит дурьдажээ.

 
2.jpg

Өндөр нарийвчлалтай дурангаар маш ойрын зайнаас харж хагалгаа хийх нь эмчид олон давуу талыг олгодог. Робот гараар жижигрүүлсэн хагалгааны багаж ашиглаж хүний гарын болон бугуйн хөдөлгөөнийг алдалгүй дууриасанаар эмчид маш амжилттай, үр дүнтэй хагалгаа хийхэд нь тусалдаг. Ингэснээр өвчтөний шарх хагалгааны дараа илүү хурдан эдгэж аль болох бага өвдөлтийг мэдэрдэг.  Үүний зэрэгцээ шээснээс үүдэлтэй халдвар болон эр бэлэг эрхтэний хөвчирөлтөд сөргөөр нөлөөлөхгүй олон давуу талтай юм.

3.png

Хорт хавдарын голомтонд нарийн гуурсан хоолойны тусламжтайгаар туяа ялгаруулах элементийг байрлуулах нь мөн адил чухал эмчилгээний нэг юм. Хавдарын голомтонд шууд болон өндөр тунгаар туяа эмчилгээ хийгдэсэнээр эргэн тойрон дахь эд эрхтэнүүдэд очих туяаны нөлөөллийг багасгана. Хорт Хавдарын Тасагийн туяа эмчилгээний өндөр ур чадвартай гэгддэг Апичат Паниче-валук эмч бид бүхэнд илүү тодорхой тайлбарыг өгч байна:

 
4.png

Нарийн гуурсан хоолойг түрүү булчирхайд байрлуулж өндөр тунгаар туяа эмчилгээг (HDR)  Бүдүүн Гэдэсний Эхо –ний тусламжтайгаар хавдарийн биетэд шууд хүргэнэ. Эмчилгээ дуусах үед багажаа мөн адил бүрэн салгаж авна. Энэ эмчилгээний давуу тал болох нэгэнт байрлуулсан нарийн гуурсаар туяа эмчилгээнийхээ тунг тухай бүрт нь тааруулж тохируулж болдог. Өндөр Тунгийн Туяа эмчилгээний давуу тал нь дунд зэргийн болон өндөр эрсдэлтэй үеийн хорт хавдарыг 90% -ийн магадлалтай анагааж чадна гэдэгт байгаа юм. Уг эмчилгээнээс үүсэх эрсдэл бусад эмчилгээнээс хамаагүй бага байдаг.

5.jpg

Бага эрсдэлтэй хэсэгчилсэн түрүү булчирхайн хавдарын үед байнгын туяа эмчилгээний суулгацыг санал болгодог. Энэ нь хавдарын голомтонд туяа эмчилгээг дуустал байнгын байршуулна гэсэн үг юм. Уг туяаны эх үүсвэр нь ердөө Сесамийн үрээс ч жижиг хэмжээтэй бөгөөд удаан хугацаанд маш бага хэмжээгээр, хамгийн бага түвшиний туяаг уусаж дуусталаа ялгаруулсаар байх болно. Эмчилгээний тун, байнгын суулгацаас ялгарах туяаг мөн үргэлжилэх хугацааг нарийн тооцож тохируулах нь маш чухал юм.
 
6.png

Илүү олон сонголтууд байсаар ч байгаа. Биеийн гадна талаас хийгддэг уламжлалт туяаны эмчилгээний сайжруулсан хувилбар болох дүрсэнд суурилсан туяаны эмчилгээ нь эрсдэл багатай түрүү булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдийг 90 ээс дээш хувьтай эмчлэх боломжийг олгодог. Эхлээд, алтаар тэмдэглэгээ тавих буюу 3 бичил цэвэр алтан цэгийг түрүү булчирхайд суулгана. Үүний дараа өвчтөнд цацраг туяаны тунг өгч СТ скан шинжилгээг хийж гүйцэтгэнэ. Өмнө нь суулгасан алтан тэмдэглэгээ нь зураглал дээр ялгарч гарч ирэх бөгөөд эмчид хавдарыг маш нарийн тодорхойлж олоход туслана. Энэ нь эргэн тойрны эрүүл эдэд үзүүлэх гэмтлийг багасгахаас гадна өмнөх эмчилгээний горимтой харьцуулхад эмчилгээний явцыг хамаагүй богиносгож өгдөг.
 
Хавдарын болон Урологийн тасагийн эмч нар мөн Робот Хагалгааны Төвөөс өвчтөний эмчилгээний явц төлөвлөгөөг, хавдарын хэмжээ, байршил  болон үе шат түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд дээр үндэслэн гаргадаг. Эмчлүүлж буй өвчтөн байнгын мэдээлэл авч эмчийн тогтмол хяналтан дор байсанаар бүх зүйлд бэлэн байх боломжтой гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар түрүү булчирхайн хорт хавдарын хор хөнөөл өмнөх үеээ бодвол илүү багасаж байгаа нь өндөр ур чадвартай, нарийн мэргэжсэн эмч нар болон орчин үеийн шинэлэг дэвшилтэд технологтой салшгүй холбоотой билээ.

 
For more information please contact:
Last modify: July 23, 2020

Related Packages

Related Health Blogs