Сүүлийн үед хорт хавдарын нөхцөл байдалд төдийлөн өөрчлөлт гараагүй л байна, гэхдээ орчин үед юу өөрчлөгдсөн бэ гэвэл эдийн шинжилгээнээс авах мэдээлэл илүү дэлгэрэнгүй, цогц болжээ. Хавдарын эмчийн хувьд эдийн шинжилгээ нь цаашид эмчилгээгээ хэрхэн төлөвлөхөд чухал хүчин зүйлийн нэг болдог. Орчин үеийн эдийн шинжигээ нь илүү нарийн болсон байна. Үүний нэг жишээ болох зүүгээр эдийн шинжилгээ авах арга нь өвчтөнд бараг л өвдөлт мэдрүүлэхгүй, сорив үлдээхгүй мөн мэс заслын аргаар авч байсан эдийн шинжилгээнээс үүдэх эрсдэлийг ихээхэн багасгаж байгаа юм. Гэвч энэ нь бид бүхний ажлыг хөнгөвчилөхөөс гадна маш багахан эдийн шинжилгээнээс хавдарын төрлийг нарийн үнэн зөв тодорхойлохыг шаардаж байгаа юм. Цаашдын дахин хийгдэх шинжилгээнд энэхүү багахан хэмжээний үнэтэй чухал эдийг хадгална гэдэг бас төвөгтэй болж байна. Ассистант Профессор Самонмас Канггун нь Бумрунград Эмнэлэгийн эдийн шинжилгээ хийдэг хагалгааны тасгийнханы ажлын талаар бид бүхэнд доорхи товчхон мэдээллийг өгсөн юм.
Эмчилгээг зөв чиглүүлэх нь
Эдийн шинжээчийн гол ажил нь өвчтөнөөс авсан эдийн шинжилгээн дээрээс үндэслэн өвчний түүхийг микроскопийн тусламжтайгаар шинжилэх юм.
Эмнэлэгийн тогтосон дүрэмийн дагуу өвчтөний биеээс авсан бүх төрлийн эдийг мөн магадгүй хэвийн гэм хоргүй харагдаж байгаа эдийг хүртэл бидэнд эдийн шинжилгээ хийлгэх зорилгоор илгээдэг. Хэвлийн хөндийн зовиур эсвэл мухар олгойгоо авхуулсан тохиолдолд бид бүхэн мухар олгойд цаашдын нарийн шинжилгээг хийж өвчтөнд өөр ямар нэгэн эмгэг байгаа эсэхийг болон тухайн үеийн биеийн нөхцөл байдал нь ямар байгааг мэдэх боломжтой. Цөөн тохиолдолд мухар олгойноос хавдарын эс илрэх нь бий. Өөр нэгэн хавдарын тохиолдол нь бүдүүн гэдэснээс авсан ургацагт байх магадлалтай. Хэвийн биш эдийн өсөлт нь ихэнхдээ хоргүй байдаг ч гэдэсний хорт хавдарын эхэн үеийн шатыг бид бүхэн эдийн шинжилгээний тусламжтайгаар илрүүлж байлаа. Мэдээж хавдар мөн эсэхийг дахин баталгаажуулахын тулд микроскопын тусламжтайгаар эдийн шинжээчээр хянуулах хэрэгтэй.
Хэрвээ эмч хэвийн биш эдийн өсөлтийг олж тогтоосон тохиолдолд өвчтөнд эдийн шинжилгээ хийлгүүлэх, цаашлаад эмчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг өгөх хэрэгтэй болно. Жишээ нь, хөхөн дээр байгаа биет болох булцарууг зүүний тусламжтайгаар авдаг. Энэхүү 1-ээс 2 сантиметр урт мөн 2 миллиметрээс өргөнгүй эдийг эдийн шинжээчид илгээж хортой эсвэл хоргүй хавдар эсэхийг нь оношлуулна.
Хоргүй хавдар илэрсэн тохиолдолд өвчтөн энгийн хагалгааны тусламжтайгаар уг биетийг авахуулахад л хангалттай. Харин хортой хавдар буюу
хөхний хорт хавдар гэж оношлогдсон тохиолдолд уг биетийг авахад илүү хүндрэлтэйгээс
гадна хэсэгчилсэн эсвэл хөхөө бүрэн авхуулах хагалгаа хийлгэх шаардлагатай болдог. Хэрэв хавдар булчирхайнуудад тархасан байвал мөн адил тэднийг авах хэрэгтэй болно.
Жижиг эдээс илүү их мэдээллийг
Эдийн шинжилгээнд зориулж авсан эд нь метрийн эсвэл милиметрийн урттай байсан ч хамаагүй бид бүхэн жижиг хэмжээний гурван микронын хэмжээтэй шилэн хавтанд багтатал багасгах хэрэгтэй болдог гэж Доктор Самонмас тайлбарласан юм.
Эдийн шинжээч микроскопын тусламжтайгаар шинжиж эдийн патологийг тодорхойлох боломжтой болдог. Үлдэсэн эдийг парафины уусмалтай саванд дор хаяад 10 жилийн турш хадгаладаг.
Хэрэв дахин шинжилгээ шаардлагатай болвол эсвэл иммуногисдохими болон
удамшлын мэдээлэл хэрэгтэй болсон үед парафины уусмалд хадгалсан эдээс хэсэгчилэн авах боломжтой. Шинжилгээнд зориулж авсан эд нь хэтэрхий жижиг байгаа нь бидэнд тулгараад байгаа бас нэг асуудал болоод байна. Учир нь хорт хавдартай өвчтөнүүдэд олон төрлийн нарийн шинжилгээ шаардлагатай болдог бөгөөд эдгээрийн нэг болох молекулын түвшиний шинжилгээ нь
цаашлаад дархалааны төрлийн эмчилгээнд чухал ач холбогдолтой болдог. Тийм болохоор өвчтөнөөс дахин дахин эдийн шинжилгээ авах хэрэгтэй болж байна. Энэ нь мэдээж бидэнд хангалттай шинжилэх эд байхгүйгээс болдог.
Эдийн шинжээчид хэр хэмжээний эд урьдчилан авах шаардлагатай вэ гэсэн нэмэлт үүрэг хариуцлага ноогдож байгаа гэсэн үг юм. Мөн адил
хавдарын эмчид энэ хариуцлага давхар оногдоно, учир нь өвчтөнөөс авах эдийн шинжилгээний тоог аль болох бага байлгах шаардлагатай. Хэрэв бид бүхэн хэр их хэмжээний эд авахаа нарийн тооцох боломжгүй үед түргэвчилсэн шинжилгээгнүүдийг авсанаар хэдий хэмжээний эд хэрэгтэй вэ гэдгээ мэдэж болдог.
Явцын дундах ахиц
Манай эдийн шинжилгээний лабораторь нь Америкийн Эмгэг Судлалын Холбоонд зөвшөөрөгдсөн анхны Тайланддаа хувийн эмнэлэгийн лаборатори юм. Манай эмнэлэгийг зорьж ирсэн өвчтөн бүрт болон эмнэлэгийн хамт олонд маань илүү их итгэл найдвар болон чанартай лабораторын үр дүнг өгдөг юм. Бид үргэлж багаар ажилладаг. Хэрэв слайдыг шинжилэхэд хүндрэл учирвал бид бүхэн бусад мэргэжилтний саналыг сонсох эсвэл өөр бусад холбогдох нарийн мэргэжилтэнтэй холбогддог.
Бид бүхэн мөн адил дижитал паталогийн технологийг ашигладаг. Ингэсэнээр хавдарын эсийн мэдээллийг микроскопын түвшинд илүү оновчтой нарийн мэдэж авах боломжтой. Эс-тоолох модулаар
өвчтөнд дааврын эмчилгээ хэрэгтэй эсэхийг маш багахан хугацаанд мэдэж болдог.
Сонирхосон асуултын хариу
Паталогч нь өвчтөнтэй төдийлөн нүүр тулж уулзаад байдаггүй, яагаад гэвэл бид бүхэн шинжилгээнд зориулж авсан эдтэйгээ ажилладаг. Гэвч өвчтөний асуултын хариуд зөвхөн Паталогч л ганцхан хариулж чадах үе бий. Бумрунград эмнэлэгт ажиллаж эхэлэнээс хойш өвчтөнүүдээс надад маш олон төрлийн асуулт ирж байсан. Би мэргэжлийн үүднээс хэрхэн үнэн зөв тайлбарлаж хэлэхээс хамаарч тэдний сэтгэл санаа тайвширах үе байдаг. Би одоо хүртэл зарим өвчтөн болон тэдний ойр дотны хүмүүсээс шинэ мэдээлэл авсаар байдаг.
Энэ бүгдийг өөрийн биеэр туулж байлаа
Би өөрөө өмнө нь Бумрунградын Хорайзн Хавдарын тасгийн өвчтөн байлаа. 6 жилийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн ч би одоо болтол тогтмол шинжилгээгээ хийлгэсээр байдаг. Эмчийнхээ зааврын дагуу анти-гормоны эмээ тогтмол хэрэгэлэсээр байна.
Би биеийн жингээ тогтмол сайн барьдаг ингэсэнээр эрүүл чийрэг байж би тэдэнд хавдараа ялан дийлж чаднаа гэдгийг итгэлтэйгээр хэлж чаддаг. Хорт хавдар туссан хүмүүсд хандаж хэлэхэд хэзээ ч битгий итгэл найдвараа гээгээрэй. Хорт хавдар бол үргэлж үхэл гэсэн үг биш шүү. Би одоо болтол аз жаргалтай амьдарсаар л байна. Би өөрийн нүдээр хорт хавдараасаа ангижирч чадсан олон олон хүнийг харж байсан, учир нь тэд нар хэзээ ч бууж өгөлгүй тэмцэсээр байсан юм. Ингэж Доктор Самонмас бидэндтэй өөрийн түүхээ итгэл төгс, эерэг сэтгэлтэйгээр хуваалцалаа.
For more information please contact:
Last modify: July 09, 2020