Хэрэв Нгуен Ти Манд юу ч тохиолдсон үргэлжлүүлэн хийх цор ганц зүйлээ хэл гэвэл тэрээр дуу хөгжим хэмээх биз. Хэдийгээр уушигны хорт хавдар түүний аз жаргалыг булаах гэж заналхийлж байгаа хэдий ч 53 настай, Вьетнамаас ирсэн, үл хөдлөх хөрөнгийн реалтор тэрээр тайзан дээр гарах бүртээ баярлаж догдлохгүй байж чаддаггүй нэгэн. Хорт хавдартай тууштай тэмцсэн түүний түүх нь биед нь сонин өөрчлөлт гарч байгааг анзаарснаар эхэлсэн. Тэрээр Хо Чи Мин хотын эмнэлэгт очжээ: “ Миний бие сайнгүй байсан, өндөр халуурч бас бие зарайж даарсан, ингээд би эмчтэй уулзсанаар өөрийнхөө элэгийг үрэвссэн гэдгийг олж мэдсэн. Сар гаруйн хугацаа өнгөрч, 200-гаад хуруу шил антибиотик хийлгэсний дараа ч миний эмчилгээ дуусах болоогүй л байлаа: Тухайн үед би цөхөрсөн. Гэтэл Бумрунград эмнэлэгт өмнө нь эмчлүүлж байсан найз маань их сайн эмнэлэг байгаа гээд санал болгосон, би жаахан судлаж үзтэл Шинжлэх Ухаан Эрүүл Мэндийн Вайталайф төв Бумрунград эмнэлэгт байдгийг олж мэдсэн. Хүний биеээс хүнд металын хор тайлах, хоргүйжүүлэх хөтөлбөрүүд байдаг талаар уншаад яг л миний биед хэрэгтэй зүйл байна гэж бодоод шууд л тэр хөтөлбөрт орох цаг авсан”.
Аз жаргалын хажуугаар гарч ирсэн үүл бүхий шуурга
Ти Ман Бумрунград эмнэлэгийн талаархи анхны сэтгэгдэлээ ярихдаа: “Энд ирхээс өмнө би зөвхөн Сингапурын эмнэлэгүүдийн талаар л сонсож байсан. Би хэзээ ч ийм зэрэглэлийн эмнэлэг Тайландад байна гэж төсөөлж байгаагүй, тэгээд хоргүйжүүлэх хөтөлбөрт орсоны дараа надад их сайхан санагдсан. Анхаарал халамжаас эхлээд эмчилгээ хүртэлхи бүх зүйл тун сайн байсан”. Бумрунград эмнэлэгт ирж үзүүлснээс нэг жилийн дараа түүний биед дахиад л сэжигтэй зүйлс анзаарагдаж эхэлжээ. Энэ удаад тэрээр цаг алдалгүй шууд Бумрунград эмнэлэгт ирж шалгуулсан юм.
“ Эхэндээ бүх зүйл хэвийн байх шиг байсан, гэтэл дараа нь би мөрнөөсөө доошоо нурууны дунд хэсэг хүртэл өвдөлт мэдэрч эхэлсэн. Өмнөхөөсөө илүү хурдан хөлөрдөг бас биеийн хэм хэвийн хэмжээнээс өндөр байдаг байлаа. Бумрунград эмнэлэгийн эмч маань намайг тусгай тодруулагч бодистой
СТ скан хийлгэ гэсэн. Тэгээд би Пэт скан хийлгэснээр миний уушгинд янз бүрийн хэмжээтэй олон хорт хавдар байгааг олж мэдсэн юм”.
Хорайзон Хавдарын тасагт байрлах ПЭТ/СТ буюу Позитроны ялгарлын томографи/ Компьютер томографи нь Тайландад анх удаа орж ирсэн машин юм. Эдгээр машины нарийвчлал, зүсэлтийн ачаар Ти Маны уушгин дээрхи хавдарыг олж илрүүлсэн. “ Хорт хавдар гэж мэдээд би маш их айж сандарсан. Хэрэв хорт хавдарт ямар нэг байдлаар хүрэх юм бол шууд бүх биеээр тарж үсэрхийлдэг гэж өмнө нь сонссон байсан учраас тэр даруйд нь эмчилгээ хийлгэнэ гэсэн шийдвэрийг хурдан гаргахаас би татгалзсан”. Гэвч Вьетнамд уушигны хорт хавдартай тэмцэж байсан ээж нь Ти Маныг оношоо сонссон өдөр нь яг адилхан өвчинөөр өөд болсоныг олж мэдхэд бүх зүйл өөрчлөгдсөн юм.
“Үнэхээр аймшигтай мэдээ байсан. Би яг тэр өдрөө Вьетнам руу буцаж ээжийнхээ оршуулгын ажлыг хийх гэж яарсан. Ингээд ажил явдал дуусмагц би Хавдарын тасаг дээрээ эргэн ирж эмчилгээгээ эхлүүлхээр шийдсэн юм. Би өөрийгөө ээж шигээ хорт хавдарын хохирогч байлгахыг хүсээгүй, учир нь надад асрах ёстой гэр бүл минь байсан. Дээр нь миний хүлээн зөвшөөрч чадаагүй бас нэг зүйл бол би дуулах чадвараа алдмааргүй байсан, дуулах бол миний амьдралын утга учир. Би хэд хэдэн дууны тэмцээнээс шагнал авч байсан удаатай. Тайзан дээр дуулах гэж гарах болгондоо маш их аз жаргалыг мэдэрч найз нартайгаа цагийг зугаатай өнгөрүүлдэг дээ” гэж Ти Ман нүдээ ирмэн ярьсан юм.
“Миний эмчилгээний үйл явц жигд байсан. Сэтгэл санаа ч сайхан байсан. Би эдгэхийг туйлын их хүссэн учраас миний эмчилгээг хариуцаж байсан хавдарын эмч Танават Жиракулапорн болон надад хагалгаа хийсэн зүрх судасны мэс заслын эмч Патанассак Лертпрадит нарын зөвлөсөн бүйх зүйлсийг хэлснийх нь дагуу хийж байсан” гэж Ти Ман хэлээд “ Эмч нар маань надад үнэхээр их анхаарал тавьж байсан, даралт шалгахаас эхлээд эмчилгээнд бэлдэх хүртэлх жижиг зүйлсийг хүртэл тэд өөрсдөө хийж байлаа. Эрчимт эмчилгээний тасагт сувилагч нар бас их санаачлагтай, сайхан сэтгэлтэй, үргэлж инээмсэглэж надад урам зориг өгдөг байлаа. Хэлний бэрхшээлийн хувьд ямар ч асуудал гараагүй ээ. Вьетнам хэлний эмнэлэгийн орчуулагч үргэлж надтай цуг байсан нь надад илүү их итгэл өгдөг байсан” хэмээн Ти Ман 2 долоо хоногийн дотор доод тал нь дөрвөн удаагийн мэс засалд орсоныхоо дараа хуучилсан юм.
Эртхэн мэдэх тусмаа эдгэрэх магадлал нэмэгддэг.
“
Уушигны хавдарыг эхэн үед нь олж мэдсэн учраас би их азтай хүн, тиймдээ ч химийн болон туяны эмчилгээнд орох шаардлаггүй болсон. Эрт оношилж эмчилгээгээ эхлүүлснээр аз жаргалтай амьдрал руугаа эргэн орход ойрхон болсон. Би Хорайзон Хавдарын тасгийн хамт олонд маш их талархаснаа хэлэх ёстой”. Энэ ярилцлагыг авч байх үед, Ти Маны нүүрэнд гэрэл цацарч, хавдараа эмчлүүлчихсэн байснаас гадна долоо хоногийн дараа бас нэг дууны тэмцээнд орхоор бэлдэж байгаагаа хэлсэн юм.
Хорт хавдараас үлдсэн сургамж
“ Надад тохиолдсон энэ бүх зүйл намайг өөрийн эрүүл мэнддээ болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд урьд өмнөхөөсөө илүү анхаарал тавих ёстой гэдгийг ойлгуулсан. Би гэрээ өмнөхөөсөө илүү цэвэрхэн байлгаж, хоол хүнсэндээ илүү их анхаарч, уух усаа шүүж, гэртээ мөн агаар шүүгч авч байрлуулсан. Өөрийн хоол хүнснээсээ улаан мах болон шарсан хуурсан зүйлсийг хассан. Өөх тостой хоол бас идэхээ больсон. Шарсан мах дуулах 2ын аль нэгийг сонгох хэрэгтэй гэвэл бодоод байх шаардлаггүй. Би шууд л барбекюүг хасаад дуулахаа сонгоно,учир нь дуу хөгжим намайг хамгийн жаргалтай нэгэн болгодог” хэмээн Ти Ман нүүрэндээ инээмсэглэл тодруулан хэлсэн юм.
For more information please contact:
Last modify: June 29, 2020